Тавдугаар сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 8000 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 785 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 55, 852 боллоо.
Батлагдсан тохиолдлын 729 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 56 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 263 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.