“Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

2021 оны 05-р сарын 26 өдөр, 21 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60adeb10716b09.49626252

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн “Сүхбаатарын одон”-гоор шагнав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаасан Т.Мөнхбаярыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол нэгдлийн хамт олон дундаас төрийн өндөр дээд цолоор энгэрээ мялааж “Хөдөлмөрийн баатар” төрөн гарч байгаад хувиасаа болон нийт ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Т.Мөнхбаяртай хамтран ажиллахдаа түүнээс баг хамт олноо чадварлаг удирдах, богино хугацаанд ажлаа зөв оновчтой зохион байгуулах сайн менежерийн олон давуу чанарыг мэдэрч харж байлаа. Идэр залуу насандаа улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажлыг сайн зохион байгуулж ажлын ур чадвараа батлан харуулснаар төрийн өндөр дээд эрхэм цолыг хүртлээ. Цаашдын ажил хөдөлмөрт нь илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээв. Т.Мөнхбаярын удирдаж буй “Эрдэнэс Силвер ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх