680 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 05-р сарын 26 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт  7,831 хүний шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 680 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 54,414 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын  нь 634 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 46 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нийтдээ 257 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нийтдээ 4,234 хүн эмчлэгдэж байна.

0526

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх