Монголын Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маргааш /2021.05.26/ төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Энэ үеэр Монголын тайз, дэлгэцийн шилдэг жүжигчдийн нэг УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаахаар болжээ.
С.Болд-Эрдэнэ нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн.
1995-1999 онд СУИС-д Сугарын удирдлагад суралцаж төгссөн.
2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.