Хүүхдийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй

2021 оны 05-р сарын 25 өдөр, 12 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60ab12af5f5bd

Өмнөговь аймагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг бүх нийтээр тэмдэглэхгүй.

Аймгийн Засаг даргын энэ сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Иймд иргэд олон нийтийг зөвхөн гэр бүлийн хэмжээнд хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.

2020 оны жилийн эцсийн статистикийн мэдээгээр Өмнөговь аймаг 71493 хүн амтай болсон бөгөөд 32,8 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх