Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулан шалгалтын өмнөх стресс менежмент шалгалтын айдас, санаа зовнилоо даван туулахад нь тусламж дэмжлэг өгч, чиглүүлэхээр мэргэжлийн сэтгэл зүйчид өчигдрөөс ажиллаж эхэллээ.
Өчигдрийн байдлаар насанд хүрэгч 3, хүүхэд 45 нийт 48 хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авчээ. Үүнээс:
Мэдээлэл хүссэн-2 хүн
Мэргэжил сонголт-1 хүн
Шалгалтын айдас, түгшүүр-45 хүн тус тус холбогдсон байна.
Сэтгэл зүйчид фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан, Даваа-Баасан гарагт 10:00-22:00 цагийн хооронд зөвлөгөө өгч ажиллаж байна.
ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
“Боловсролын үнэлгээний төвийн https://www.facebook.com/eec.mn фэйсбүүк хуудас Чат хэсэг Сэтгэл зүйчтэй холбогдох гэсэн дарааллаар холбогдож, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой.