“Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид өнөөдрөөс эхлэн фэйсбүүк чатбокс үйлчилгээг ашиглан зөвлөгөө өгөхөөр боллоо.
Та сэтгэлзүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авахаар бол Боловсролын үнэлгээний төвийн чатботоор холбогдоорой гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.