Хүүхдийн төлөө фонд ТББ-д цугласан 2.2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө

2021 оны 05-р сарын 21 өдөр, 18 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c48a123a5da386e308850c05d8a9abb1
УИХ-ын 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Тус сангийн дансыг өчигдөр буюу 5 дугаар сарын 20-нд албан ёсоор нээсэн. Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт санаачлан зохион байгуулсан бөгөөд тус хандиваар цуглуулсан 2.2 тэрбум төгрөгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батлах бөгөөд яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна.
d32ac1df480e9d00b30d832bb99e500e

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх