Туул голд осолдсон хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

2021 оны 05-р сарын 19 өдөр, 22 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
184342364_227863485346115_254230782116692488_n-701zhpcvwpeckivx4ovitvcsvo3147y8dxjktjofmf4-701zwy6vf6xnriapjw40rquxybdwilp2820j57yo9c0

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид /2021.05.19/ өнөөдөр 18:48 цагт оллоо. Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх