Өмнөговь аймаг онцлогтой. БНХАУ-тай 2 боомтоор хиллэдэг. Ковид-19 халдварын голомтгүй байх, урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Манлай суманд ажиллахдаа сумын Онцгой комисст 10.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж, эрсдлийг урьдчилан тооцож, төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлэн халдваргүй бүс байх хэрэгтэйг анхаарууллаа.