Оросын төрийн зүтгэлтнүүдэд “Алтан гадас” одон гардуулав

2021 оны 05-р сарын 18 өдөр, 13 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
328aa7e5a0a8fb711f52256db1448449_x3

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Умаханов Ильяс Магомед-Саламович, Жамсуев Баир Баясхаланович нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Дуламсүрэнгийн Даваа Монгол Улсын Элчин сайдын яамны төв байранд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.Одон гардуулах ёслолд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Косачев Константин Иосифович байлцлаа.

Энэ үеэр Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүдтэй хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх