Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 100 залуу ажилтан үйлдвэрийн “Ногоон төгөл”-д 50 ширхэг агч мод нэмж тарьжээ. Жил бүр энд мод тарьж, уламжлалт ажил болгоно гэж залуу ажилтнууд ярив. Эдгээр залуучууд тус үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн оролцогчид юм.
Тус хөтөлбөр нь оролцогчиддоо байгууллагын соёл, үйл ажиллагааг танилцуулах, ажил мэргэжилд нь чиглүүлэх, дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хамт олонтой дасан зохицох, цаашид ажиллах урам өгөх, тогтвортой, ёс зүйтэй ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий сургалт, үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж. Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний хөгжлийн цогц бодлогын хүрээнд “Манлайлал”, “Залгамж”, “Залуу ажилтныг дэмжих”, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр гэсэн дөрвөн хөтөлбөрийг үйлдвэрийн хэмжээнд эхлүүлээд байна.
М.Балжинням