Хүнсний дэлгүүр,худалдааны төвд өгөх зөвлөгөө

2021 оны 05-р сарын 18 өдөр, 09 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
XSRQukIpTILdelguur-765x510
-Өглөө бүр ажилтнуудын биеийн халууныг үзэж, тэмдэглэх
-Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж, халдваргүйжүүлэх
-Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
-Жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
-Амталгаат худалдаа хийхгүй байх
-Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
-Агаар сэлгэлт тогтмол хийх
-Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх
-Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
-Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
-Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх