БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа

2021 оны 05-р сарын 14 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
f48110936ab2ae56df1f75995024d76e

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-д Олон улсын тээвэр зууч, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй “Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав.

9728c6b265a07fbf7707228fc7074774

Д.Даваабаатар нь 16 жилийн өмнө анх Е-9 визээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол өнөөдөр тэрбээр БНСУ-ын тээвэр зуучийн болон худалдаа, үйлчилгээний хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж 40 орчим монгол, солонгос иргэдийг ажлын байраар хангаж байна.

Шагналыг цахимаар гардуулах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хоёр улсын хоорондох худалдаа үйлчилгээний салбарыг холбох илүү олон хүнийг ажилтай болгох, Монгол Улсаас БНСУ-руу гаргах экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлүүдээ холбож өгөх ажлаа илүү өргөжүүлэхийг онцолж, баяр хүргэсэн юм.

“Nice Mongolia World” ХК-ийн захирал Д.Даваабаатар байгууллагын үйл ажиллагаа, салбар, чиглэлүүд, хүний нөөц, цаашдын зорилго зорилтоо товч танилцуулж хилийн чанадад үйл ажиллагаа эрхэлж байгаа монгол байгууллагатайгаа нягт холбоотой ажиллаж байгаа ХНХҮТ-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх