Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж, БНСУ-ыг зорилоо

2021 оны 05-р сарын 13 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
177016824_580391642931557_4509548695496350532_n

 Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдоод байсан н.Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж хүү өнөөдөр БНСУ-ыг зорьж байгаа ажээ.

Энэ талаар түүний ээж хэлэхдээ  “Хүүгийн эмчилгээ 6 сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул удах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн сайн санаат хүмүүс Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэсэн байна.

Хүүгийн  эмчилгээний зардалд 380 сая төгрөг шаардагдаж буй бөгөөд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларч, эмчилгээний зардал бүрджээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Э.Анандын нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон байна. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын “Soon Chun Hyang Seoul University Hospital” эмнэлэгт эмчлүүлэхээр зорьж байгаа нь энэ юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх