Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 12-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 585 тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 47033 боллоо.
Батлагдсан тохиолдлын 478 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 106 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт есөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нийтдээ 193 хүн коронавирусийн халдвараар нас баржээ.