Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өгчээ

2021 оны 05-р сарын 12 өдөр, 17 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
181563530_3783628551735546_6909332564007364859_n

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өнөөдөр Ардчилсан намаас гарах өргөдлөө өгч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр С.Эрдэнийн талын АН-ын даргын сунгаанд оролцож байсан ч намын даргаар сонгогдож чадаагүй. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо нэрээ дэвшүүлж байсан ч ийнхүү намаасаа гарах өргөдлөө өгч байгаа аж. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна” хэмээн бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх