Улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод 926 СӨХ байдаг байна. Харин СӨХ-ны үйл ажиллагаа, эрх үүргийг нь хамгаалах СӨХ-ийн Дээд зөвлөл байдаг ба тус зөвлөлд 900-н СӨХ нэгджээ.
Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны сарын төлбөрийн тухайд хөдөө орон нутагт дунджаар 3000 – 15000 төг орчим , Улаанбаатар хотод 15000 – 30000 төг орчим байдаг бол 10 хүрэхгүй хувь нь 200000 төг –с дээш төлбөр авдаг байна. Эдгээр СӨХ-үүдэд нийт 24000 орчим ажилтан, албан хаагчид ажилладаг.
Харин иргэдийн дунд СӨХ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээг төдийлөн сайн мэддэгүй бөгөөд СӨХ-ийн төлбөр огт төлдөггүй айлууд ч байдаг байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд СӨХ-ны асуудлаар дараах гомдлыг ирүүлдэг. Үүнд
- Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, хураамж, зарцуулалт, хяналт
- СӨХ ус, цахилгаан тасалж байгаа тухай
- СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ
- Хууль бусаар СӨХ байгуулсан, СӨХ-г солих шаардлагатай тухай
- Орон сууцны засвар, үйлчилгээ үзүүлж буй компани СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа тухай шүүмжлэлтэй ханддаг байна.
Иймд аль аль талдаа ойлгомжтой байх үүднээс иргэний төлж буй СӨХ-ны төлбөр хаана, юунд зарцуулагддаг тухай, иргэн СӨХ-д ямар үнэлгээ өгөх, ямар шаардлага тавьж болох талаар, СӨХ, иргэний харилцан эрх үүргийг тодорхой болгох хэрэгтэй үзсэн. Ингээд эдгээр асуудлыг шийдвэрлэж, СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгож нэгдсэн АПП-тай болж байгаа тухай олон нийтэд зарлаж байна. Эхний ээлжид СӨХ-ийн дээд зөвлөлийн гишүүн болох 900 СӨХ хамрагдаж үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохоо илэрхийллээ.
Тус АПП-ний хөгжүүлэлтийг “ЮБ КОЛЛ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд үйлчилгээндээ ашиглахыг хүссэн аль ч СӨХ-д үнэ төлбөргүй, хугацаагүйгээр ашиглах эрх олгож байна. Хамгийн гол нь иргэд сэтгэл ханамжтай байж, хүн бүрт эргэлзээтэй байсан СӨХ-ны асуудлууд шилэн болох нь чухал юм.
ШӨХТГ-аас хэрэгжүүлж буй Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлын нэг болох СӨХ-ны асуудал ийнхүү шийдвэрлэгдлээ.
оршин суугчидаасаа мөнгөө авч чаддаггүй СӨХ-ийг татан буулгая. нэг хэсэг нь бусдыгаа байнга мөлжиж шулж амьдарч бна. СӨХ тэднийг яаж ч чаддаггүй. хууль эрх зүйн хувьд ямар ч арга хэмжээ авах боломжгүй…