Өнөөдөр шинэ Засгийн газрын 100 хоног тохиож Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ сайд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа олон нийтэд танилцуулав. Дэлхий олон улсад тархаад буй цар тахал мутацлагдаж, хоёр гурав дахь давалгаа үргэлжилж эрүүл мэнд, эдийн засагт заналхийлсээр байна. Өнгөрсөн хугацаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, эмчилгээ оношилгооны шаардлагатай тоног төхөөрөмжийг сайжруулах, чадавхжуулах бодлогыг барьж, богино хугацаанд ард иргэдээ вакцинжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.
Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг ч цаг тахлын үед эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Улсын онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудаас тоймлон хүргэж байна.
1.Гамшгийн үеийн хуулинд заасны дагуу иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэхээр цар тахлын үеийн 4 зэрэглэлийг тогтоов
Гамшгийн үеийн бэлэн байдлын 4 зэрэглэл тогтоож, УЛААН, УЛБАР ШАР, ШАР, НОГООН түвшин бүрт ИРГЭН-АЖ АХУЙН НЭГЖ-ТӨР-ийн байгууллагын үйл ажиллагааны зарчмыг тодорхой болгов.
2.Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллаж байсан Шуурхай штабыг бүтцийн өөрчлөлт хийж ОБЕГ-ын харьяанд шилжүүлж, 24 цагаар 3 ээлжээр ажиллуулав.
- УОК-ын Шуурхай штабыг бүрэн цахимжуулж, мэдээллийн нэгдсэн 119төв ажиллаж эхэллээ. Ингэснээр Улс, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комисс хоорондоо мэдээлэл солилцох, түгээх, нэгтгэн дүгнэх ажил шуурхай боллоо.
4.Тусгаарлах байрны болон Гэрээр тусгаарлах Түр журам боловсруулан батлуулсны зэрэгцээ халдвар бүртгэгдсэн тохиолдолд барилга объектыг хэрхэн тусгаарлах журмыг батлан хэрэгжүүлж байна.
5.Дүүрэг бүрт тандалт хариу арга хэмжээний баг ажиллуулав
Халдварын тархалт нэмэгдэж буй энэ цаг үед ХӨСҮТ-ийн тандалт, ажиглалт, хариу арга хэмжээний багийн ачааллыг бууруулж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс дүүрэг бүрт Хариу арга хэмжээний баг ажиллуулж эхэллээ. ХӨСҮТ-д тандалт хариу арга хэмжээний 12 баг ажиллаж байсанг өргөтгөж дүүрэг бүрт байгуулснаар нийт 57 баг ажиллаж байна.
6.Гадаад улс орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлэв
Чартер нислэгийн тоог нэмэгдүүлж, сард 10-12 болгосны зэрэгцээ гадаадаас эх орондоо ирэх иргэдийн онгоцны тийзны үеийн 15 хувиар бууруулаад байна. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 5300 орчим иргэнийг гадаад улс орноос татан авлаа.
7.Батлагдсан болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлах байранд 14-21 хонуулдаг байсныг 10 хоног болгон бууруулж, мөн Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлалтын байранд 7 хоног мөн гэрээр 7 хоног тусгаарлаж байна.
8.Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна
Энэ хүрээнд 10 акселлометрийн хүчин чадалтай станцын тоног төхөөрөмж худалдан авахад бэлэн болж, Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ихээхэн ажиглагдаж байгаа байршлуудад байршуулна
9.Вакцины 2 тунд хамрагдсан иргэдэд болон халдвараар эдгэрсэн иргэдээс төрийн болон хувийн байгууллагаар үйлчлүүлэхэд ПСР шинжилгээг шаардахгүй байх, шаардлагатай үед хөдөө орон нутаг руу саадгүй зорчуулах түр журам хэрэгжиж эхэллээ. Мөн гадаадад 2 тун вакцинаа хийлгээд ирсэн иргэдийг бүртгэлжүүлээд гэрт нь шууд гаргахаар зохицуулагдав.
- Монгол Эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх технологийн дэвшилтэт оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэв. PCR шинжилгээний хариу ердөө 90 минутын дотор гарах боломжтой бөгөөд 2-3 дахин хямд зардалтай юм.
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтагчийг олж илрүүлэх тандалт судалгааны ажлыг мэдээллийн технологийн дэвшилд үндэслэн хэрэгжүүлж, богино хугацаанд хавьтлыг олж тогтоодог болов.
- Орон нутагт батлагдсан тохиолдлыг Улаанбаатар хот руу зөөвөрлөхгүй, тухайн орон нутагт нь эмчлэх шийдвэрийг гаргав. Энэ хүрээнд халдвараар өвчилсөн иргэдийг аймаг орон нутагт нь эмчилж буй бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна
- Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх “Covid Ersdel” апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлэв.
Тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм. Одоогийн байдлаар 360 мянган гаруй иргэн уг апплекшнийг хэрэглэж байна.
- Сэжигтэй тохиолдол, ойрын болон холын хавьтлуудыг гэрээр тусгаарлан ажиглах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тусгаарлах байрны ачааллыг 2-3 дахин бууруулав.
- ОХУ-ЫН “ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА В.А.МАРКEЛОВТОЙ УУЛЗАВ
Уулзалтаар байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын болон газрын тандалт судалгаа хийх, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлалаа.
- ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн цогц үндэслэлийн хүрээнд боловсруулсан “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник-эдийн засгийн дүн шинжилгээ “Газпром” НХН батлагдлаа.
- Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орлоо
ХӨСҮТ-ийн дэргэд 24 цагт 160-180 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо. ХӨСҮТ нь хоногт 80-120 баллон хүчилтөрөгчийг хэрэглэж, нэг баллоныг 5 цаг цэнэглэж байгаа бол үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 160-180 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, цагт 5-6 баллон давхар цэнэглэж нөөцлөх хүчин чадалтай юм. Мөн шаардлагатай үед бусад эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр хангах боломжтой аж.
- Вакцин, био бэлдмэл хадгалах агуулах баригдаж байна
Вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг Шадар сайдын шийдвэрээр эхлүүлээд байна.
Тус агуулахад +2-8 градус -15-25 болон -70 хэмийн градуст зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм. Вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулах баригдаж байна.
- Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо
2026 он гэхэд Замын-Үүд чөлөөт бүсэд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулж, чөлөөт бүсийн тогтвортой үйл ажиллагааг эхлүүлнэ. Энэ хүрээнд 1000 ажлын байр бий болж чөлөөт бүсийн худалдаа, хөрөнгө оруулалтын эргэлт өсөх юм.
- ХӨСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжид 3,2 тэрбум төгрөг ЗГ-аас шийдвэрлэв
- Эмч эмнэлгийн ажилчдын илүү цагийн урамшууллыг олгохоор шийдвэрлэлээ.
- УОК-ын Эрдэмтдийн баг байнгын ажиллагаатай боллоо. Короновирусын сүүлийн үеийн судалгааны үр дүн, улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн Улсын онцгой комисст судалгаа шинжилгээтэй мэдээллээр хангаж байна.
- Вакцинд хамрагдсан иргэдийн мэдээллийг E-Mongolia платформд байршуулж, лавлагаа олгох боломжтой
Бусад улс орны жишгийн дагуу вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг вакцинжуулалтын цахим бүртгэлд бүртгэж, улсын хэмжээнд нэгдсэн сан үүсгэсэн бөгөөд иргэд вакцин хийлгэсэн мэдээллээ E-mongolia-аас хэвлэж авах боломжтой боллоо.
- Цар тахлын халдвар огцом нэмэгдсэн тохиолдолд халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх зорилгоор Буянт-Ухаа спортын ордон 300, Архангайн оюутны дотуур байранд 250, АШУҮИС-ын дотуур байранд 400 гэх мэт 1000 гаруй ор дэлгэв.
- Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй стандартыг шинэчлэх, эмч ажилчдын ажиллах орчинг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүллээ.
- Бүх аймгийг ПСР лаборатортой болгох, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болгох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаж, холбогдох албаныхан ажиллаж байна.