Амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг зохион байгуулна

2021 оны 05-р сарын 07 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
guluuz

Хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг 2021 оны тавдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4 байршилд зохион байгуулна.

Үүнд: Булган мах маркет ХХК, Баатрууд тэнгэр ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг үйлдвэрийн бэлтгэсэн хонины махыг бүтнээр (гулуузаар) худалдан борлуулна.

2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр

-11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна талбайд

-19 дүгээр хороо, Хандгайтын зуслан, Хүслэн дэлгүүрийн гадна талбайд;

2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр:

-03 дугаар хороо, Саруул захын гадна талбайд

-18 дугаар хороо, Бэлх захын гадна талбайд тус тус нөөцийн мах худалдаалах буюу 1 кг махны үнэ 6700 төгрөг байна.183225333_2047169975425863_5236965363004134295_n

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх