Тавдугаар сарын 06-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 737 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 43,201 боллоо.
Батлагдсан тохиолдлын нь 681 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 53 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалсан гурав халдвар тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 11 хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 153 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4, 888 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт нийт 1,291 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 28,533 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 7193 хүн байна. Нийтдээ 2,414 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.