Нийслэлийн хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 06-нд “Ковид-19” халдварын эсрэг вакцины I тунд 22.235, II тунд 13.701 буюу нийт 35.534 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Энэ өдөр суурин 115, явуулын 24 (автобус) цэгт 325 багийн 2435 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 73.6 хувь буюу 841.712 нь I тунд, 41.4 хувь буюу 473.430 нь II тунд хамрагдаад байна.