Вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээ авах бол вакцинаа бүрэн хийлгэвэл урамшуулал олгоно

2021 оны 05-р сарын 05 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jav

 Вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэр хэллээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.

Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний талоноос бусад төрлийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 80 мянга нь вакциндаа огт хамрагдаагүй байна. Тиймээс вакциндаа хамрагдаагүй иргэдэд халамжийн тэтгэмжийг олгохгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.

 Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх