Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 142 иргэн ирнэ

2021 оны 05-р сарын 05 өдөр, 12 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miat

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана.

УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх