1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 40,396 боллоо

2021 оны 05-р сарын 04 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Тавдугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс  лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,015 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 40,396 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 103 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нийтдээ 126 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх