Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын 114 цэг ажиллана. Эдгээр цэгүүдээр 296 багийн 2310 эмч, эмнэлгийн ажилтан 75632 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Синофарм компанийн Вероцел вакцины эхний тунг 32400, хоёрдугаар тунг 42042 хүн тус тус тариулах бол АстраЗенека вакцины хоёрдугаар тунд 1190 хүн хамрагдах тооцоог гаргаад байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн хэмжээнд нийт 62019 хүнийг дархлаажуулсан байна.
Өнөөдөр 75632 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
2021 оны 05-р сарын 04 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )