2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 39.352 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.
Дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1-р тунд 22.719, 2-р тунд 16.633 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.