Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 05 дугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см даван үерлэх тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
Туул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд болон гол дагуу аялаж салхилж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.