Ананд хүүд амьдрал хайрлацгаая!

2021 оны 05-р сарын 02 өдөр, 21 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
177016824_580391642931557_4509548695496350532_n

Даваа гэх өрх толгойлсон эмэгтэй хүүгийн хамт амьдардаг ба нэг л өдөр хүүгийнх нь бөгсөн бие мэдээ алдаж эмнэлгийн хаалга татсан байна. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 30-нд “Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зай руу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хорт хавдартай болох нь тогтоогдож гэр бүлд нь гунигт мэдээг дуулгасан байна.

Ананд хүү Монгол эмчлэгдэх боломжгүй бөгөөд яаралтай харь орныг зорин амь насыг аврах хүндхэн ачаа ээжийнх нь нуруун дээр ирээд байна. Хүүгийн мэс заслаас гадны олон эмнэлгүүд татгалзсан хэдий ч БНСУ-ын SOON CHUN HYANG SEOUL UNIVERSITY HOSPITAL эмнэлэг Ананд хүүг хүлээн авч эмчлэх сайхан мэдээ дуулгасан нь түүний амьд явах эцсийн найдвар болоод байгаа юм..

Гэвч эмнэлгийн эмчилгээний зардал Монгол мөнгөөр 380 сая орчим төгрөг болох бөгөөд өрх толгойлсон залуу ээжид энэ их мөнгө яаж байх билээ. Иймээс Ананд хүүгийн ээж ард түмэндээ хандан хүүгийнх нь амийг аварч өгөхийг хүсэн “ХҮҮД МИНЬ АМЬДРАЛ ХАЙРЛААЧ” хандивын аяныг өрнүүлж эхлээд байгаа юм.

Монголчууд бид зовох цагт нэгэндээ тусалдаг цагаан сэтгэлтэй хүмүүс. Өнөөдрийн таны өгсөн мянган төгрөг боловч Ананд хүүг амьдралд хүргэх нэг гишгүүр болох юм.

Хэрэв та Ананд хүүд туслах хандивын аянд нэгдэж түүнд дэм тус болохыг хүсвэл Төрийн банк 102700381773 Даваа (Ээж), Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа, Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ) гэх данснуудад сэтгэлийн хандиваа өргөөрэй.

Бусдад тусалсан таны буян мянгаар үржигдэн буцах болтугай.

174575078_796608657904469_3096324793787696460_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх