Аймаг, орон нутагт 50-аас дээш насны иргэдийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс вакцинд хамруулж эхэллээ

2021 оны 05-р сарын 02 өдөр, 19 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8e5c106c056667435a2eea88c3849a07db192fc8

Эрүүл мэндийн сайдын А/241 дүгээр тушаалын дагуу 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн албан хаагчид, зарим аймгийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, тээврийн жолооч нарыг 2 дахь тунгаар вакцинжуулахад шаардлагатай 164,106 тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлж вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.


2021 оны 5-р сарын 1-ний байдлаар аймаг орон нутагт вакцинд хамрагдах шаардлагатай 1,114,234 хүн байна. Өнөөдрийн байддлаар  174,903 хүн  нэгдүгээр тунд хамрагджээ. Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн 47,553 хоёрдугаар тунд хамрагдаад байна. Үүнээс зорилтод бүлгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн 161,929 хүн вакцины 1 дүгээр тунд,  23,031 хүн 2 дугаар тунд хамрагджээ.


Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг  эхлүүлж байна. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7-р сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна. Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт 22,000 хүн тун вакцин түгээсэн. 2021 оны 5-р сарын 2-ний өдөр нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 хүн тун вакциныг түгээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх