Монгол Ардын намын Удирдах Зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тодрууллаа.
Хурлаар МАН-ын дарга Монгол улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 100%-ийн саналаар нэр дэвшихээр боллоо. Одоо харин МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүрэн шийдвэрт хүрэх юм.