Өмнөх жилээс гурав дахин их мод тарьж, арчилгааг хийлээ

2021 оны 05-р сарын 01 өдөр, 14 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
178071858_3957290864340344_665136820228290783_n

Энэ жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар 90.000 мод тарьж ургуулах ажлыг зохион байгууллаа.

“Тарьсан модоо ургуулъя” уриан дор энэ жил 55000 үрсэлгээг иргэддээ үнэ төлбөргүй хуваарилж олгожээ. Айл өрх тус бүр 9 мод, албан байгууллага 90 мод, уул уурхайн компани аж ахуйн нэгжүүд 900 мод тарьж арчилгааг хийлээ.

Үрсэлгээ модны хувьд говийн нөхцөлд нэн тохиромжтой моднуудыг сонгосон. Говь нутагт тулгамддаг усжуулалт, усалгааг үе шаттайгаар шийдсэн нь тарьсан модоо ургуулахад ач холбогдолтой ажил болсныг албаныхан онцолж байна.

178642591_3957291307673633_3219183869437294949_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх