Өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 23:00 цагт буух төлөвлөгөөтэй байсан. Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон байна.
Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд Наранбулаг, Топаз, Мичид 2 зочид буудлуудад хувиарлан тусгаарлана.