Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.
Бямба гараг буюу 1-нд:
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
- Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн Таваншарын Номин агуулахын гадна талбай
Ням гараг буюу 2-нд:
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс