Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1356 хүн “COVID-19”-өөр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 28 тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 35 979 болж байна.
Сүүлийн 24 цагт 923 эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 19 642 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 8 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 110 хүн эндээд байна.