1,015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 34,623 боллоо

2021 оны 04-р сарын 29 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar2021

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт 11145 шинжилгээ авахад, 1015 хүнээс коронавирус илэрч нийт халдварын тохиолдол 34026 боллоо. Дотоодын халдвар 1013, зөөвөрлөгдсөн 1, эмнэлгийн ажилчин халдвар авсан 1 тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотод 864, орон нутагт 149 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлгээс 399, гэрээс 287 нийт 686 хүн эдгэрч гарлаа. Нийт 18719 хүн эдгэрлээ. 5 хүн нас барлаа. Тодруулбал, 55, 37 настай эрэгтэй, 89, 78, 89 настай эмэгтэй эмнэлэг хэвтэж байгаад коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа.

Халдварын улмаас 4768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

Хөнгөн – 2632

Хүндэвтэр – 1590

Хүнд – 437

Маш хүнд 109 хүн байна.

Гэрээр 7629 хүн тусгаарлагдаж байна. Эмнэлэгт хэвтэх үү, гэрээр тусгаарлагдах уу гэдэг нь шийдэгдээгүй 3389 хүн байна. Сүүлийн 24 цагт 65240 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Улаанбаатарын хэмжээнд 2-р тунд 282162 хүн хамрагдсан.

АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч Баттогтох дараах зүйлийг хэллээ.

-ДЭМБ-ын зүгээс Ази номхон далайн улс орнуудыг шинэ коронавирустэй холбоотой судалгаа хийхийг зөвлөж, санхүүжүүлсэн. Тиймээс бид хүн амын насны бүлгүүдэд халдвар тархалт хэр зэрэг байгааг судалж байна. 8 аймаг 2 хотын хэмжээнд 5000 хүнийг хамруулан, дагаж судалж байна. Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан. Энэ судалгаа дуусаагүй. Судалгаанд хамрагдсан иргэдээ дагаж судалж байгаа. Шинж тэмдэг багатай халдвар авсан хүмүүс хөл хорио тогтоохоос өмнө маш бага хувиар хүн амын дунд байсан гэж таамаглаж байгаа. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилж байгаа иргэд насны бүлгүүдэд хэд байна вэ гэдгийг судалж байгаа. Өвчлөл нас баралтын хамаарал, эсрэг биеийн хэмжээг харьцуулан судалж байгаа.

Хүний зохион бүтээгээд байгаа вирусийн эсрэг хамгаалах өвөрмөц арга нь вакцин юм. Тиймээс иргэд ухамсартайгаар хандаж, вакциндаа хамрагдаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх