Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн ирнэ

2021 оны 04-р сарын 29 өдөр, 10 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miat

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх