“Таван богд” группын хамт олноос хандив илгээлээ

2021 оны 04-р сарын 28 өдөр, 13 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A7965-6zra750mzfn2fknmhk9l8k5fwcc0cfrp10btojpc0n4

“Таван богд” группын хамт олон коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 21 сая төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал 60 хүний эвхдэг ор, цагаан хэрэглэл, гудас, хөнжил зэрэг иж бүрэн хэрэглэлийг УОК, НЭМГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан олгосон байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “ Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавируст халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин, чин сэтгэлийн хандив илгээсэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ“ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх