Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 1,1381 лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,171тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Батлагдсан тохиолдлын 1,092 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эмнэлгээс шалгаалах нэг, орон нутагт нийт 72 тохиолдол батлагдлаа. Зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 9 хүн нас барсан байна.
Нийтдээ 97 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 33,608 боллоо. Нийтдээ 4, 703 хүн эмчлэгдэж байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас 4703 хүн эмчлүүлж байгаагаас 103 хүний биеийн байдал маш хүнд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, эмчлүүлж буй хүмүүсийн 406 нь хүнд, 1059 нь хүндэвтэр, 2635 нь хөнгөн оноштой байгаа аж.
Өчигдөр маш хүнд оноштой хүний тоо 80 байсан бол нэг хоногийн дотор ийнхүү нэмэгдэж байна. Тиймээс энэ хэрээр халдварын эрсдэл өндөр байгаа учир иргэд гэртээ байх, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэйг ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр сануулав.