ЭМЯ: 1098 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 04-р сарын 27 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Uuganbayar2021

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт 10573 хүнээс шинжилгээ авахад 1092 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод 957, орон нутагт 135 тохиолдол бүртгэгдлээ. Мөн 733 хүн эдгэрч гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 17543 боллоо. Эмнэлгээс 405, гэрийн ажиглалтаас 328 хүн эдгэж гарсан.

Сүүлийн 24 цагт 8 хүн нас барлаа. Тухайлбал, 78 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 75 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй, 65 болон 70 настай эмэгтэй нас барлаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 хүнээс хөнгөн 2557, хүндэвтэр 1447, хүнд 343, маш хүнд 80 хүн байна. Гэрийн хяналтад 7947 хүн байна. Эмнэлэг эсвэл гэрт эмчлэгдэх нь шийдэгдээгүй тандалт судалгаа нь үргэлжилж байгаа 2415 хүн байна. Дархлаажуулалтын 2-р тун 51787 хүн хамрууллаа. 45-аас дээш насны хүмүүсийн 1-р тунг өнөөдөр хийж эхэлж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хатуу хөл хорионы ач холбогдол нь юу вэ?

-Хатуу хөл хорионы үед эмнэлгийн тусламжийн нөөцөө бүрдүүлж, нөхцөл байдлын тооцоолол хийдэг. Мөн вакцины үр дүнг хамгаалдаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийг халдварт өртүүлэхгүй байх ач холбогдолтой. Халдварын тохиолдол их байгаа болохоор мутацид орсон вирус тархах эрсдэлтэй. Аймаг орон нутагт тархвал Улаанбаатар хотоос илүү хүнд нөхцөлд орно. Хөл хорионы хугацааны 3 дахь долоо хоногоос тоо харьцангуй тогтвортой болж байна. Дархлаажуулалтын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

-Хөл хорионы үр дүнд тохиолдлын тоо хэд болох таамаг байна вэ?

-Хөл хорионы хугацаа уртасгах тусам тохиолдлын тоо буурч байна.

-Коронавирусийн халдвар авч нас барж байгаа хүмүүсийн хэд нь гэртээ нас барж байна вэ?

-Нас баралтын дата мэдээллийг нэгтгэж байна. Нас баралт 61 байхад 27 хувь буюу 12 нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нас барсан. Сүүлийн үед гэрээр нас баралт бүртгэгдээгүй. Тиймээс иргэд хөл хорионы дэглэмийн үед нийгмийн харилцааг үүсгэхээс татгалзах шаардлагатай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх