ХАТУУ ХӨЛ ХОРИО: Цагдаагийн байгууллага 14 хоногийн хугацаанд 7,143 ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 04-р сарын 26 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hul

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-24-ны өдөр хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1616 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,437 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 57,540 иргэн, 8583 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 23,923 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 1406 шаардлага, 583 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 7143 мэдээлэл ирснээс 5832  нь нийслэлд, 1311 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1363 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 3256 иргэнд 94,462,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна.

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх