Энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр шөнийн 00.40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, Теана автомашинаар зам тээврийн осол гаргасан юм. Тэгвэл уг үйлдэлдээ тэрбээр тайлбар хийж, ард түмнээс уучлал гуйв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэлээ.