Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 856 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Батлагдсан тохиолдлын 744 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 112 тохиолдол батлагдлаа. Гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
- Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 64 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
Нийт нас барсан 80 тохиолдол гарлаа.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 31,339 боллоо.
Нийтдээ 4,451 хүн эмчлэгдэж байна.