Тусгай үүргийн нислэгээр 72 зорчигч ирлээ

2021 оны 04-р сарын 26 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
miat

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус  нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг  тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх