1263 хүнээс короновирусийн халдвар илэрч, таван хүн нас барлаа

2021 оны 04-р сарын 24 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uuganbayar11

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагийн хугацаанд 13000 гаруй хүнээс шинжилгээ авахад, 1263 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 29219 боллоо. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 487 хүн эдгэрч гарч, нийт эдгэрсэн 14745 хүн байна. Мөн сүүлийн 24 цагт 5 хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа.

Тодруулбал,

86 настай эрэгтэй, 71 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй, 77 настай эрэгтэй, 72 настай эмэгтэй нас барлаа. 1263 тохиолдлыг задлан үзвэл, 1260 нь дотоодод, 3 нь эмнэлгээс шалтгаалсан халдвар, Улаанбаатар хотод 1144, орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл:

– Булган аймагт- 1

– Дархан-Уул аймагт – 16

– Эрдэнэт -5

– Дундговь аймагт – 7

– Завхан аймагт –46

– Баянхонгор аймагт – 3

– Өвөрхангай аймагт –12

– Сэлэнгэ аймагт –2

– Чойр -1

– Төв аймагт –7

– Ховд аймагт –1

– Хөвсгөл аймагт –4

– Хэнтий аймагт –3

– Сүхбаатар -8

12157 иргэн хяналтад байгаагаас 7846 иргэн гэрийн ажиглалтад, 4311 хүн эмнэлэгт, 2266 иргэн эмнэлэгт хэвтэх үү, гэрийн ажиглалтад байх уу гэдэг нь шийдэгдээгүй байна. 4311 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас хөнгөн 2517, хүндэвтэр 1375, хүнд 345, маш хүнд 74 хүн байна. Улсын хэмжээнд, сүүлийн 24 цагт вакцины 2-р тунд 58319 хүн хамрагджээ.

1263

Дархлаажуулалттай холбоотой мэдээллийг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан өглөө.

-Вакцины 2-тун өчигдрөөс эхэлсэн. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

– Одоогоор 29219 хүн халдвар авсан. Нөхцөл байдал хүнд байна. Бид эв нэгдэлтэй байж, энэ хэцүү цэгийг хамтдаа давна. Нийт хүн амын 31 хувь нь вакцинд хамрагдсан байна. Хүн бүр зайгаа барьж, вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 2-р тунг хийлгэсэн хүн ч хөнгөн хэлбэрээр өвчлөх боломжтой.

-2-р тунд хэрхэн хамрагдах вэ?

-Улаанбаатар хотод Нийслэлийн ЭМГ, орон нутагт аймгийн ЭМГ-ынхан болон бусад холбогдох байгууллагынхан хамтран ажиллаж байна. Өнөөдөр 112 цэгт 1789 эмч эмнэлгийн ажилтан, 50 гаруй мянган хүнийг вакцинжуулна. 1-р тунд хамрагдсан хүмүүсийг 2-р тунд хамруулна. Тиймээс иргэд санаа зоволтгүй. Дүүрэг хорооноос нь залгаж хэлж байгаа. Астра Зенека 56 хоног, Сенрфарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 21-56 хоногт тариулахад болно судалгаа бий. 2-р тунг хийлгэхдээ оочир дараалал үүсгэхгүй байхад иргэд хамтран ажиллах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх