Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

2021 оны 04-р сарын 21 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
176184042_4490414314305594_6837848622875072604_n

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 4 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн зарим, Булганы хойд, Дархан,Сэлэнгийн ихэнх, Хэнтийн өмнөд, Дорнодын хойд, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр түймэр гарах эрсдэл нэн их байна.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх