СБД: Халдварын голомтод ажиллаж байгаа алба хаагчдад 5000 ш амны хаалт хандивлалаа

2021 оны 04-р сарын 19 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
s0homk93

Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2021.04.19/ коронавируст халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж буй алба хаагчдад зориулан 5000 ш маскыг дэмжлэг болгон өгч буйгаа Тамгын газрын даргад хүлээлгэн өгөв.

Энэ үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд халдварын тархалт буурахгүй, нөхцөл байдал хүндэрхэн байна. Ийм цаг үед дүүргийн Онцгой комиссын гишүүний хувиар халдварын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчдад зориулан хувиасаа нэн шаардлагатай амны хаалт хандивласанд хамт олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Бид энэхүү амны хаалтыг иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, 1-20 дугаар хорооны Засаг дарга Ажлын алба зэрэг төрийн албан хаагчиддаа хуваарилан өгнө. Танд болон танай гэр бүлд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх