2021 оны 04 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 180 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 100 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хотод 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2 хүний амь хохирсон.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус бүртгэгдсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –1
– Зорчигч хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагийн орчим Төв аймаг, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт Nissan-Patrol маркийн автомашин онхолдож, улмаар зорчигчийн амь хохирсон.
2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим Өвөрхангай аймаг, Гучин сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 101, орон нутагт 41 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.