ЭМЯ: 1340 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа

2021 оны 04-р сарын 18 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
171099027_2830491420546984_2691101589863803198_n
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт хүнээс 11963 шинжилгээ авахад 1340 хүнээс халдвар илэрлээ. Нийт 11877 хүн эдгэрчээ. Мөн сүүлийн 24 цагт гурван хүн нас барлаа. Тодруулбал, 44 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй нас барсан. Энэ долоо хоногт гарсан тохиолдлууд нь хатуу хөл хорионы өмнөх үеийн халдвар авсан хүмүүсийн тоо юм. Хатуу хөл хорионы үр дүн удахгүй гарна. Өнөөдрийн тохиолдлуудын 119 нь орон нутагт гарсан. Одоогоор 3202 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 2054, хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн байна. Хэрвээ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандахыг зөвлөе.
Дур мэдэн эмчлэх нь таны биеийг улам хүнд байдалд оруулах болно. Гэрээр эмчлүүлж буй 4604 хүн байна. Тэдгээр хүмүүст тухайн хороо, дүүргийн эмнэлгийн эмч нар хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн биеийг хянаж, халуунаа өдөрт тогтмол үзэж байх хэрэгтэй.
Энэ долоо хоногт гарсан тохиолдлуудыг задалж хэлбэл, даваа гаригт 704, мягмар 885, лхагва 1208, пүрэв 742, баасан 1107, бямба гаригт 980, өнөөдөр 1340 тохиолдол бүртгэгдлээ. Нийтдээ энэ 7 хоногт 7000 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Нас баралт өдөр бүр бүртгэгдсэн. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн их эмч Гантулга дараах асуултад хариуллаа
-Уур бухимдал гэж юу вэ?
-Сэтгэлээр унах, өвдөх зэрэг тааламжгүй үед үүсдэг сэтгэл хөдлөлийг уур бухимдал гэдэг. Таагүй нөхцөлд ирэх үед тулалд зугт гэсэн хоёр сонголт байдаг. Тулалд гэдэг нь бухимдаж уурлахыг хэлнэ. Уур бухимдлаа удаан хугацаанд хадгалахгүй зөвөөр гаргах хэрэгтэй. Уурлах үед зүрх дэлсэх, гар хөлийн булчин чичрэх,нүүр улайх зэрэг биеийн шинж тэмдэг илэрнэ. Сэтгэл зүйн хувьд стрест өртөмтгий болно. Харилцааны зөрчил үүснэ. Хүнийг буруутгах хандлага гарч ирнэ. Хэн нэгнийг гүтгэх буруутгах гэсэн зөрчлийн үүсгэдэг. Ууртай хүн ажлын нөхцөл байдалд таагүй мэдрэмжийг илэрхийлдэг. Гадагшаа, дотогшоо, дам гэсэн гурван хэлбэрээр хүмүүс уур бухимдлаа илэрхийлдэг.
Дам гэдэг нь сошиалаар илэрхийлж бусад руу дам байдлаар гаргахыыг хэлнэ. Уур бухимдлаа зөвөөр тайлж чадахгүй бол зүрх судасны өвчинд өртөмтгий болж, нойргүйдэл, архаг ядаргаа, бамбай булчирхайн дааврын өөрчлөлт, бодисын солилцоо зэрэг үүсэж болно. Уурлаж эхэлбэл гүнзгий амьсгаа авах хэрэгтэй. Тайвшруулах амьсгалын дасгалыг хийх нь зөв. Бүлээн шингэн ууж, түр хугацаанл тухайн орчноос холдон, өөрийгөө ятгаж тайвшруулах үгсийг хэлэх хэрэгтэй. Өдөр тутам тогтмол амьсгалын дасгал хийх, дуу хөгжим сонсох, амралтын цагийг өөртөө гаргах нь уур бухимдал үүсэхээс сэргийлж чадна. Юунаас болж бухимдаж байаагаа тэмэглэх хэрэгтэй. Архины хэрэглээг бүрэн зогсоох мөн ач холбогдолтой. Уур бухимдал үргэлжлээд тайвшрахгүй байвал мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй.
-Уураа захирна гэж юуг хэлэх вэ?
-Бухимдлаа хураасаар байгаад өдөр бүр амьдралын хэвшил болгодог. Тиймээс дээр хэлсэн аргуудыг ашиглан аль болох уурлахгүй байх нь зүйтэй. Бүр болохгүй тохиолдолд мэргэжлийн төвүүдэд хандах нь зөв. Мөн дасгал хөдөлгөөн бага хийвэл уур бухимдлаас сэргийлж чадна. Тиймээс байнгын дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх