ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 503 ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 04-р сарын 16 өдөр, 14 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
174525667_281505040254194_5783531740009930609_n

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. Өнөдөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд зөрчил, гомдолтой холбоотой “Хоногийн мэдээ”-г хүргэж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 1769 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,760 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас өчигдөр улсын хэмжээнд нийт 9213 иргэн, 1707 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1613 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 170 аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэн ажиллажээ.

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 503 мэдээлэл ирсэнээс 395 нь нийслэлд, 108 нь орон нутгаас байв.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 107 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн 13 иргэн байна. 

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mn1eom3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх